Girl in a jacket

Гадаад мэдээ

4700 жилийн өмнө живсэн хөлөг онгоц эртний худалдааны нууцыг дэлгэв

4700 жилийн өмнө живсэн хөлөг онгоц эртний худалдааны нууцыг дэлгэв

Энэ оны эхээр эхэлсэн усан доорх археологийн малтлагын үеэр тос, дарс тээвэрлэхэд ашиглаж байсан байж болзошгүй том хэмжээний вааран савнуудыг олсон байна. Хэдийгээр хөлөг онгоцны модон их бие хадгалагдан үлдээгүй ч эдгээр олдвор нь Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт эрт үеэс далайн худалдаа, соёлын солилцоо өргөн хүрээнд хөгжиж байсныг гэрчлэх чухал баримт болж байгаа юм.

Шаврын найрлагад хийсэн шинжилгээгээр савнуудыг Иордан голын хөндийн урлангуудад үйлдвэрлэсэн байх магадлалтай гэж тогтоожээ. Тэдгээртэй төстэй хийцтэй савнууд Египет, Турк, Грекээс өмнө нь олдож байсан нь тухайн үед далайн худалдааны нэгдмэл сүлжээ ажиллаж байсныг харуулж байна. Олдворуудаас нэг сав нь их биедээ есөн тэмдэглэгээ, хоёр нүхтэй онцгой хийцтэй байсан бөгөөд судлаачид үүнийг цөцгийн тос эсвэл бяслаг боловсруулахад ашиглаж байсан гэж үзжээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар уг хөлөг Левантын эргээс одоогийн Туркийн Хисарлык орчим эсвэл Грекийн Крит арал руу чиглэн явж байхдаа живсэн байна.

Малтлагын багийг Туркийн Акдениз их сургуулийн археологийн дэд профессор Хакан Ониз руководилж ажиллажээ. Түүний баг дөрвөн жилийн өмнө сүйрсэн хөлөг онгоцыг анх илрүүлэхдээ вааран савнуудыг ердөө 100–200 жилийн настай гэж таамаглаж байв. Гэвч Египетийн археологийн судалгааны бүтээлээс Гизагийн пирамидын орчмоос олдсон савнуудтай ижил төстэй хийцийг олж харсныхаа дараа тухайн газарт дахин судалгаа хийснээр олдворуудын нас, түүхэн ач холбогдлыг нарийвчлан тогтоожээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү