Durand news
АИ-92 бензиний үнэ 11 дүгээр сард өсөхгүй

Улсын хэмжээнд аравдугаар сарын 22-ны байдлаар 21.7 мянган тонн АИ-92 автобензиний нөөцтэй байгаа нь 10 хоногийн хэрэглээг хангах хэмжээ юм. Шатахууны импорт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард бензиний үнэ өсөхөөргүй байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шатахууны одоогийн нөөцийн байдал:
- АИ-92 бензин: 21,747 тонн /10 хоногийн нөөц/
- АИ-95 бензин: 1,567 тонн /13 хоногийн нөөц/
- Дизель түлш: 112,800 тонн /28 хоногийн нөөц/
- Онгоцны түлш: 7,400 тонн /36 хоногийн нөөц/
Одоогоор Улаанбаатар болон орон нутгийн ШТС-ууд руу шатахуун хүргэх, гаалийн бүрдүүлэлт хийх, тээвэрлэх ажлыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байна.
Өвлийн дизель түлшний тухайд зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжиж байгаатай холбогдуулан олон улсын зах зээлд тонн тутмын үнэ нь 20 орчим хувиар нэмэгджээ. Эхний нийлүүлэлтүүд эхнээсээ орж ирж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүд шинээр буусан хугацаанаасаа хамаарч үнээ ээлж дараатай өөрчлөх төлөвтэй байна. Үүнд Монополын эсрэг газраас хяналт тавин ажиллаж байна.
Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү