Girl in a jacket

Durand news

Монгол, Финландын харилцааг өргөжүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Финландын харилцааг өргөжүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурлаа

Эдгээр баримт бичгийн хүрээнд боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Турку болон Зүүн Финландын их сургуулиудад монгол оюутнуудыг суралцуулахаар болов. Мөн Финландын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “KiVa” үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг хөтөлбөр болон “Eduten” хиймэл оюунд суурилсан сургалтын платформыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр тогтсон юм.

Түүнчлэн Чингис хаан Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хамтран үзэсгэлэн дэглэх, Хөвсгөл аймаг болон Лапланд муж цаа бугын аж ахуй, тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр туршлага солилцох баримт бичигт гарын үсэг зурав. Мөн хувийн хэвшлийн түвшинд худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, финланд дүнзэн барилгын технологи болон дулааны эрчим хүч хуримтлуулах цэвэр технологийн шийдлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэхээр хамтран ажиллахаар боллоо.

Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү