Durand news
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5000 га газрыг ойжуулна

Өнөөдөр /2026.10.23/ аймгийн Засаг дарга, Япон-Монголын хамтарсан “Мирай Нахиа” ТББ болон "ДСЦТС" ХК нар урт хугацааны гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд “Мирай Нахиа” ТББ нь ирэх оноос эхлэн эхний ээлжид Хонгор суманд 5000 га талбайд өөрсдийн хөрөнгөөр шилмүүст модны суулгацаар ойжуулалт хийхээр болов.
Аймгийн хэмжээнд өмнө нь БОУАӨЯ болон Ойн газрын дэмжлэг, “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Хонгор сумын 4 байршилд нийт 215.5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, 450 га талбайд 1 сая 125 мянган тарьц ургуулсан юм. Мөн сумын Хургадын аманд эвдэрч орхигдсон 5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийснээс гадна одоогоор 20 гаруй нэр төрлийн 3 сая 260 мянган тарьц суулгацын нөөцийг бүрдүүлээд байна.
Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү