Girl in a jacket

Дотоод мэдээ

Дархан суманд цас цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Дархан суманд цас цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Хот тохижилтын газраас иргэдийн эрүүл, аюулгүй, тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, арчилгааны ажлыг өдөр бүр тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Ажиллах хүч ба техник хэрэгсэл

Өнөөдрийн байдлаар авто замын цас цэвэрлэгээ болон бодис асгах ажилд:

 Зам талбайн 54 ажилтан тусгай чиглэлийн дагуу ажиллаж байна.

 Тусгай зориулалтын цас цэвэрлэх 2 техник, мөн МАЗ болон Ковш механизмуудыг гол болон туслах замуудад дайчлан ажиллуулж байна.

Бодис, бодисын нөөц

Халтиргаа гулгаанаас сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд дараах нөөцийг бэлтгэн ашиглаж байна. Үүнд:

 Цас хайлуулах давс — 34 тонн

 Цас хайлуулах тусгай бодис — 30 тонн

 Оцеп (дайрга, элс) — 120 м³

Хот тохижилтын газрын удирдлагуудын мэдээлж байгаагаар цас цэвэрлэгээний ажлыг замын хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө болон оройн цагуудад эрчимжүүлж байгаа аж.

Та замын нөхцөл байдалд тохируулан хурдаа таруулж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоорой.

Гэрэл зураг: Г.Дөлгөөн
 


 

Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү