Girl in a jacket

Гадаад мэдээ

Д.Трамп төрийн дууллын үеэр "зүггүйтсэн" ЛеБрон Жэймсийг шүүмжлэв

Д.Трамп төрийн дууллын үеэр "зүггүйтсэн" ЛеБрон Жэймсийг шүүмжлэв

Өнгөрсөн Мягмар гарагт болсон NBA-ын улирлын нээлтийн тоглолтын үеэр төрийн дуулал эгшиглэж байхад Леброн гольф тоглож буй мэт гараа савж, бөмбөг шидэх хөдөлгөөн хийсэн байна. Үүний дараа Трамп цахим сүлжээндээ "Төрийн дуулал явж байхад Леброн Жэймс эх орноо хүндэтгэсэнгүй. Америкийн далбааны төлөө амиа өргөсөн агуу баатруудаас уучлалт гуйх хэрэгтэй. Үнэхээр шившигтэй" хэмээн жиргэжээ.

Улс төрийн эсрэг бодолтой тэдний сөргөлдөөн олон жилийн түүхтэй бөгөөд Леброн Жэймс одоогоор уг шүүмжлэлд хариу тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү