Girl in a jacket

Гадаад мэдээ

К.Роналдог шигшээ багийн бэлтгэлийн баазыг дур мэдэн орхисон тул багийн бүрэлдэхүүнээс түр хасжээ

К.Роналдог шигшээ багийн бэлтгэлийн баазыг дур мэдэн орхисон тул багийн бүрэлдэхүүнээс түр хасжээ

Өдгөө 41 настай К.Роналдо өнгөрсөн сарын 30-нд бэлтгэлийн баазаа орхисон бөгөөд энэ нь шигшээ багийн дасгалжуулагч Жорже Жезустай үүссэн маргаантай холбоотой аж.

Мөргөлдөөн өнгөрсөн сарын 27-нд Португал болон Норвегийн шигшээ багуудын тоглолтын үеэр эхэлсэн байна. Тус тоглолтод дасгалжуулагч Ж.Жезус К.Роналдог тоглолтын турш сэлгээний суудалд суулгажээ. Мөн тоглолтын дараа Данийн шигшээ багийн эсрэг хийх дараагийн тоглолтод ч түүнийг талбайд гаргахгүй гэдгээ мэдэгдсэн нь довтлогчийн бухимдлыг төрүүлсэн байна. Ийнхүү К.Роналдо Данийн эсрэг тоглолт болохоос нэг өдрийн өмнө бэлтгэлийн баазаа орхин явжээ. Мөн Португалын шигшээ баг К.Роналдогүйгээр хийсэн дараагийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байна.

Энэ талаар К.Роналдо өнгөрсөн долоо хоногт өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан тайлбар хийжээ. Тэрээр дасгалжуулагч Ж.Жезус түүнд өгсөн амлалтдаа хүрээгүй, Норвегийн эсрэг тоглолтод талбайд гаргаагүйгээс гадна зөрчсөн амлалтуудынхаа талаар олон нийтэд мэдээлээгүй нь бэлтгэлийн баазыг орхин явахад хүргэсэн гэж мэдэгдсэн байна.

Тэрээр шигшээ багийн хамт олон болон хөгжөөн дэмжигчдээсээ хүлцэл очиж, гаргасан зөрчилдөө шийтгэл хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн шигшээ баг дахь карьераа дуусгах цаг арай болоогүй гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү