Girl in a jacket

Durand news

Дархан-Уул аймаг: Мэс заслын алба 60 жилийн ойн хүндэтгэлийн хурлаа хийв

Дархан-Уул аймаг: Мэс заслын алба 60 жилийн ойн хүндэтгэлийн хурлаа хийв

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар Мэс заслын тасагт нэн шаардлагатай байсан орчин үеийн мэс заслын иж бүрэн ор болон тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Мэс заслын хагалгааны орчин, тоног төхөөрөмжийг ийнхүү шинэчилснээр: 

- Мэс заслын тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, чанар дээшилнэ

  • - Эмч, мэргэжилтнүүдийн хагалгаа хийх нөхцөл сайжирна
  • - Иргэд орон нутагтаа цаг алдалгүй, чанартай тусламж авах боломж өргөжиж байна гэж ойн баярын хуралд оролцож буй эмч, эмнэлэгийн мэргэжилнүүд хэлж байна.

Мөн хүндэтгэлийн хурлын үеэр мэдлэг, ур чадвар, хүнлэг сэтгэл, хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа манлайлан ажиллаж, олон мянган иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа. 

60 жилийн түүхтэй Дархан хотын мэс заслын салбар нь техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхаараа бүсийн хэмжээний оношилгоо, эмчилгээний чухал төв болон тасралтгүй хөгжсөөр байна.

Гэрэл зураг: Г.Дөлгөөн

 

Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү